Гэрфлорын бид 4 хөөрхөн туулайтай боллоо.
2016-09-26Хэдхэн минутанд бага сага багажаа ашиглан Creation хавтанцарын материалаар эдгээр туулайнуудыг хийлээ. Манай Creation яг эдгээр туулайнууд шиг танд дулаан бас сэтгэл татам мэдрэмжийг өгч чадна. Тансаг зэрэглэлийн эдгээр хавтанцарууд нь хэрэглээнээсээ хамааран төрөл бүрийн газар хэрэглэж болно. Хөл хөдөлгөөний ачааллаас хамааран элэгдэлээс хамгаалах давхарга нь 0.3мм (ачаалал багатай ахуйн хэрэглээнд), 0.55 мм (дунд зэргийн ачаалалтай буюу албан тасалгаанд) ба 0.70 мм (хөдөлгөөн ихтэй буюу үйлчилгээний газаруудад) гэж байдаг. Мөн суурилуулалтын төрөл бүрийн аргуудтай: цавуутай,түгжээтэй, нүүлгэн суурилуулж болдог, мөн цавуугүй гэх мэт. Харин загварын хувьд бол яг мод шиг, чулуун эсвэл график зэрэг дизайнерийн шийдэл бүрт нийцэх загваруудтай юм. Мөн хэдхэн сарын өмнө Дэлхийн дизайны дээд шагнал Red Dot Design Award-ын эзэн болсон шал юм.